NBA-ын 7-р сарын 22-ноос үргэлжилж магадгүй

NBA-ын 7-р сарын 22-ноос үргэлжилж магадгүй

Дэлхийн хамгийн шилдэг сагсан бөмбөгийн холбоо болох NBA нь 2019-2020 оны улирлын тоглолтуудаа "COVID-19" цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан бол үргэлжлүүлэн явуулахаар зөвлөлдөж эхэллээ.

Тэд долдугаар сарын 22-ноос  АНУ-ын Флорида мужид байрлах "Walt Disney" компанийн эзэмшлийн спорт цогцолборт эхлэхээр төлөвлөж байна. Тэгэхдээ хоёр бүсээс эх 16 багийг шууд плэйофф оролцуулах талаар ярилцаж байгаа юм байна. 

Анх энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр Юта Жазз багийн франц тоглогч Рүди Гобероос коронавирусийн халдвар илэрч, цаашлаад багийн анд Донован Митчел болон 10 гаруй тоглогчдоос вирус илэрснээр тоглолтуудыг зогсоосон юм. Харин NBA-ийн зүгээс багуудад энэ сарын 8-наас эхлэн бэлтгэлийн баазаа нээх зөвшөөрөл олгосон билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.