М.Дөлгөөн өнгөрсөн жилийн амжилтаа ахиуллаа

М.Дөлгөөн өнгөрсөн жилийн амжилтаа ахиуллаа
Энэтхэгийн Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эхний өдөр Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд мөнгөн медалиар Монголын багийн салхийг хагаллаа. Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Казахстаны Марина Зуевад 8:11-ээр ялагдсан ч удаах барилдаанд БНСУ-ын Ким Жин Хи, хагас шигшээд өнгөрсөн жилийн Японы аварга Кана Хигашикаваг тус бүр цэвэр ялсан. Алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдлаа. М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.