Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Войслав Бралушичийг түр томиллоо

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Войслав Бралушичийг түр томиллоо

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр Серби мэргэжилтэн Войслав Бралушичийг томиллоо. Түүний хувьд 8 жилийн турш Монгол улсад ажиллаж байгаа ба энэ хугацаанд Эрчим, Дэрэн, Андууд Сити зэрэг клубүүдэд ажиллаж байсан юм.

Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс энэ сарын 24-нд ажлаа хүлээлгэн өгсөн билээ. 

Майкл Вайссийн удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж, ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгаран хожил авсан юм. Түүний Монголын хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг үнэлж, МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнасан билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.