Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлэгч баг хэвээр үлдлээ

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлэгч баг хэвээр үлдлээ

NBA-гийн талбайд 7 тоглолт боллоо. Өрнөд бүсийг тэргүүлэгч Лос Анжелес Лейкэрс багийн аялан тоглолт өнөөдөр эхэллээ. Тэд эхний аялан тоглолтоо Денвер Наггетс багаар эхэлсэн бөгөөд 105-96 харьцаагаар хожил байгуулжээ. Улмаар 18 хожил, 3 хожигдолтой болж өрнөд бүсийн тэргүүлэгч баг хэвээр үлдлээ. 

Тус тоглолтод Энтони Дэвис 25 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 25 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, сэлгээнээс Рондо 11 оноо, Ховард 13 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Жамад Мурри 22 оноог авч багаа тэргүүлсэн бол Пол Миллсап 21 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.