Леброн Жеймс шийдвэрлэх үед 12 оноог авч багаа хожилд хөтөллөө

Леброн Жеймс шийдвэрлэх үед 12 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд 11 тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Миами Хит багийг хүлээн авч тоглож, 80-95 харьцаагаар Лейкэрс улиралын 7 дахь хожлыг байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна. Харин Миами Хит 6 хожил, 3 хожигдолтой болж байгаа бөгөөд дорнод бүсийн 3-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 25 оноог авсан бөгөөд шийдвэрлэх үед 12 оноог авчээ. Харин Энтони Дэвис 26 оноо, 8 самбар, 7 дамжуулалтыг авснаар багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Кайл Кузма 7 оноог авчээ. Эсрэг багаас Жимми Батлер 22 оноог авсан бол сэлгээнээс Горон Драгич 19 оноог авчээ 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.