“Ачит-Ихт”-ийн анхны тэмцээнд 540 тамирчин оролцлоо

“Ачит-Ихт”-ийн анхны тэмцээнд 540 тамирчин оролцлоо

    Орхон аймагт уул уурхайн үйлдвэрлэл эрхлэн, катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК 5 жилийн ойн баярынхаа хүрээнд харилцагч байгууллагуудынхаа дунд 11-р сарын 1-3-ны өдрүүдэд спортын гурван төрлөөр тэмцээн зохион байгууллаа.

    “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Спорт цогцолборын “Хангарьд” зааланд зохион байгуулагдсан уг тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй 80 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

    “Ачит Ихт” ХХК-иас анх удаа зохион байгуулсан энэхүү тэмцээнд нийт 20 байгууллагын 540 гаруй тамирчин зохион байгуулалт сайтай оролцов. Багийн дүнгээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын тамирчид тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.