Лос Анжелес Лейкэрс баг Даллас Мавирекс багийг нэмэлт цаг буулгаж авлаа

Лос Анжелес Лейкэрс баг Даллас Мавирекс багийг нэмэлт цаг буулгаж авлаа

NBA-ын талбайд өнөөдөр найман тоглолт боллоо. Өнөөдөрийн хамгийн сонирхолтой тоглолт болох Леброн Жеймс болон Энтони Дэвисээр ахлуулсан Лос Анжелес Лейкэрс баг шинэ үеийн залуу хослол болох Лука Дончис, Кристабс Порзингс нарын Даллас Мавирексын талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагас 10 оноогоор Мавирекс тэргүүлсэн бөгөөд 4-р үеийн төгсгөл хүртэл Даллас тэргүүлж явсан ч Лейкэрсын Дэнни Грин холын зайнаас тоглолтыг 103-103 болгон тэнцүүлж нэмэлт цаг сунгасан юм. Нэмэлт цагт харин Лейкэрс багийнхан илүү тоглож 119-110 харьцаагаар хожиж улиралыг 4 хожил, 1 хожигдолтой боллоо. Харин Далласын 3 хожил, 2 хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Леброн Жеймс 39 оноо, 12 самбар, 16 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бөгөөд өөрийн замналынхаа 82 дахь трибл даблийг гүйцэтгэсэн юм. Харин Энтони Дэвис 31 оноо, 8 самбар, 2 хаалтын гүйцэтгэсэн бол Кайл Кузма өнөөдөр талбайд гарч 9 оноог авчээ. Харин эсрэг багаас Лука Дончис 31 оноо, 13 самбар, 15 дамжуулалтаар трибл дабл гүйцэтгэж багаа тэргүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.