Б.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо

Б.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд энэ жилийн 23 хүртэлх насны Азийн АШТ болон Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гийн хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуентайг 12:9 онооны харьцаагаар хожиж эх орныхоо далбааг мандуулсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Насанд хүрэгчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Намайг үргэлж дэмждэг гэр бүл, Төр засаг, Үндэсний шигшээ баг, Монголын чөлөөт бөхийн холбоо, Женко клубын захирал Х.Баттуул, “Цаст тайга” констракшины захирал Б.Учралт болон багш Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, С.Мөнхсүх,Б.Оюунсүрэн болон шигшээ багийн нийт дасгалжуулагчид , баг хамт олон, Монгол Улсын Боловсролын Их Сургуулын хамт олондоо, үргэлж үнэтэй зөвлөгөө өгдөг Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа эгчдээ Л.Батбаярдаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй бэлтгэл сургуулилтаа сайн хийж тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо. ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛАЛТ" хэмээн бичсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.