М.Уранцэцэг, Дариа Билодидтэй анх удаа учраа таарлаа

М.Уранцэцэг, Дариа Билодидтэй анх удаа учраа таарлаа

Японы нийслэл Токио хотноо өнөөдөр жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хөнгөн жингийнбарилдаан буюу эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдааны хэсгийн тоглолт дууслаа. Тун удахгүй финалын барилдаанууд эхлэх бөгөөд эмэгтэй 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медалийн төлөө Украины шилдэг залуу жүдоч Дариа Билодидтэй учраа таарлаа. Хоёр бөх анх удаагаа таарч байгаа бөгөөд Дариа Билодид тус жингийн шилдэгүүдтэй барилдаж байсан юм.

М.Уранцэцэг аваргын хувьд D хэсгийг тэргүүлж барилдах бол эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Тайвань бөхийг ялж 16-т Румын Унгурианутай нь барилдаж ялсан бол хэсгийн аваргын төлөө Казакстаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Г.Отгонцэцэгтэй таарч барилдаж ялжээ. Харин Г.Наранцэцэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Маруса Стангартай барилдаж эхний ялалтаа авсан бол дараагийн тойрогт Косовагийн бөхтэй барилдаж ялагдсан байна.

Эрэгтэй 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдах бөгөөд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн бол хоёрдугаар тойрогт Монако улсын бөх Янн Сиккардиг торгуулиар ялж, шөвгийн 32-т Солоносын бөх Чой Ин Хуктай барилдаж ялсан ч шөвгийн 16-гийн хариуцлагатай барилдаанд Киргизстаны бөх Айбек Үүлүд нэмэлт цагт цэвэр ялагдаж, тэмцээнээ дуусгасан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.