“Тоттенхэм” анх удаа Аваргуудын лигийн финалд үлдлээ

“Тоттенхэм” анх удаа Аваргуудын лигийн финалд үлдлээ

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө Голландын “Аякс” клуб талбайдаа Английн “Тоттенхэм”-ийг хүлээж авч тоглолоо. Эхний тоглолтод “Тоттенхэм” талбайдаа 1:0-ээр хожигдсон билээ.

Тус тоглолтын 5 дахь минутад  Маттейс де Лигт салхийг хагалсан бол 35 дахь минутад Хаким Зиеш гоодсноор “Аякс” 2-0 тэргүүлж эхэлсэн юм. Гэвч “Тоттенхэм”-ээс 55 болон 59 дэх минутад Лукас Моура гоолдож тоглолтыг тэнцүүлжээ. Харин 96 дахь минутад Лукас Моура дахин гоолдсноор энэ тоглолтод хэт трик хийж багаа анх удаа Аваргуудын лигийн финалд үлдээлээ.

Тэдний өрсөлдөгч баг нь Английн "Ливерпүүл" клуб билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.