Стенлийн Цом түүхэндээ анх удаа АНУ - ын Нийслэл хотод заларлаа

Стенлийн Цом түүхэндээ анх удаа АНУ - ын Нийслэл хотод заларлаа

Түүхэндээ 2 дахь удаагаа Цомын финалд шалгаран үлдсэн Washington Capitals баг 1974 онд байгуулагдсан цагаасаа буюу 44 жилийн дараа анх удаагаа Алдарт Лорд Стенлийн Цомыг хүртэж байна. Тэд цувралд NHL ыг улирлын туршид байлдан дагуулсан Vegas Golden Knights ыг цуврал 5 тоглолтонд 4-1 ээр буулган авлаа. 

Овечкин өөрийн NHL д үдсэн 13 улиралдаа Цом хүртэж #Gr8 буюу #Агуу8 нэрэндээ хүрж мөн улмаар үнэ цэнэтэй тоглогч болж Conn Smythe Trophy г ч давхар хүртлээ. Мөн тэрээр плейоффт 15 гоол хийж Пуужин Буре-ын ард /16/ жагссан бол Орос легионеруудаас хамгийн анх багийн ахлагчаар Стенлийн цом хүртсэн анхны Орос тоглогч боллоо. 
Цувралын гол экс 2 факторыг нэрлэвэл би хувьд Devante Smith-Pellyболон Дани тоглогч Lars Eller 2 ыг нэрлэнэ. Зөв багтаа ирж зөв тоглох нь ийм л амжилт авчирч байна. 
Мөн Ларс Эллэр Дани улсаас хамгийн анх Стенлийн цом хүртсэн анхны хоккейчин болсон бол Австрали улсаас Nathan Walker мөн анхдагч боллоо.

Ийнхүү бүтэн улирал сенсаац дүүрэн, сэтгэл догдлуулсан амжилт дүүрэн гайхалтай улирал маань өндөрлөлөө. 6 сард биднийг NHL ын драфт хүлээж байгаа бол бүтэн зуны турш солилцоо наймаа өрнөнө.

Та бүхэндээ хоккей, NHL ын мэдээллийг цаг бүрт нь хүргэнэ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.