Дуучин Д.Болдын хэнд ч өгөөгүй амлалтыг хүртсэн азтай охид

Дуучин Д.Болдын хэнд ч өгөөгүй амлалтыг хүртсэн азтай охид

“Voice of Mongolia” шоуны “The battle” шатны өчигдрийн дугаарт А.Жаргал, Б.Одмандах нар оролцсон юм. Тэд Д.Болд шүүгчийн багт багтсан шилдэг оролцогчид. Тэд өчигдөр хамтран бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүлж, шүүгч Д.Болдын саналаар Б.Одмандах шоугаа цааш үргэлжлүүлэх боломжтой боллоо.

Энэ чухал сонголтыг хийхийн өмнө “B” продакшны захирал, дуучин Д.Болд цэнхэр дэлгэцээр дамжуулан дээрх хоёр оролцогчид маш том амлалт өгсөн юм. Тэрбээр хоёр оролцогчийн дүнг танилцуулахын өмнө “Хэн нь шоундаа үлдэх нь хамаагүй, манай продакшны үүд хаалга та хоёрт нээлттэй шүү. Би та 2-ыг цомог гаргахад тусална. Өөрийн цомогтоо ч  оролцуулна” хэмээн том ам гарлаа. Түүний энэ амлалт урлагт хөл тавихаар хичээж бас мөрөөдөж яваа залуу охидод мэдээж асар том боломж. Ийм гоё амлалтыг дуучин Д.Болд өмнө нь “Voice of Mongolia” шоуны хэн нэгэн оролцогчид өгч байгаагүй. Тэд үнэхээр азтай охид  юм аа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.