Т.Баатарцогт ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Т.Баатарцогт ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

“Монраель-1976” олимпийн наадмын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Якутын нэрт бөх Павел Пинигиний 65 насны ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-нд ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, Казахстан, БНСУ, ОХУ-ын бүгд найрамдах улс, муж, хотуудын нийт 35 байгууллагын 600 гаруй тамирчин өрсөлдөв.


Манай улсаас “Арслан” клубийн 2001-2003, 2004-2005 оны 10 өсвөрийн тамирчин дасгалжуулагч Ч.Пүрэвбаяр, олон улсын шүүгч Л.Ганзориг нарын хамт оролцсноос 2004-2005 оны 60 кг-ын жинд Тайванбаатарын Баатарцогт хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн 38 кг-д барилдсан А.Эрдэнэмөнх шилдэг техниктэй бөхийн шагналын эзэн болжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.