Канадын дипломат албаны дөрвөн ажилтан Оросоос хөөгджээ

Канадын дипломат албаны дөрвөн ажилтан Оросоос хөөгджээ

Өнгөрсөн сард оросын экс тагнуул Сергей Скрипалыг охинтой нь хамт сэтгэцэд нөлөөлөх химийн бодисоор хордуулан хөнөөсөн хэргийг Орос улс хийсэн хэмээн тулгаснаас болж Кремль болон барууны орнуудын хооронд үл ойлголцол үүсээд байгаа ба Орос улс энэ явдалд оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан билээ. Гэвч албан ёсны тайлбарыг эсэргүүцээд байсан АНУ болон Европын олон арван улс өөрийн нутаг дэвсгэрээс Оросын дипломат ажилтнуудыг албадан гаргаад байгаа юм.  Үүнтэй адил Канадын гадаад явдлын яам өнгөрсөн долоо хоногт Оросын дөрвөн дипломатчийг албадан гаргаснаа зарласан билээ. Харин Кремл зүгээр хараад суулгүй мөн адил хариу арга хэмжээ аваад байгаа ба Канадаас Оросын дөрвөн ажилтныг хөөсний хариуд Оросоос Канадын дөрвөн албан ажилтныг өөрийн нутгаас албадан гаргаад байна.

Мөн өнгөрсөн пүрэв гаригт Оросын гадаад хэргийн яам өөрийн нутгаасаа Оросын 60 дипломат албаны ажилтныг хөөн гаргасны хариуд Вашингтонд барьсан бэлэг нь мөн адил тооны албаны хүмүүсийг  албадан гаргаад байгааг Орос дахь АНУ-ын элчин сайд мэдэгдсэн байна.

Албадан гаргах асуудал нь зөвхөн албаны хүмүүсээс гадна тэдний гэр бүл хамаарч байгаа Канадын засгын газраас Оросын дипломатуудыг хөөсөн үйлдлээ “Бидний хамгийн ойрын холбоотон бол Их Британи ба бид хамтрагчаа дэмжиж байгаагаа энэхүү үйлдлээрээ харуулж байгаа хэрэг юм“ хэмээжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.