УИХ-ын гишүүн асан С.Оюун фото модель болжээ

УИХ-ын гишүүн асан С.Оюун фото модель болжээ
Парламентад таван удаа суусан “Төмөр хатагтай” гэгддэг УИХ-ын гишүүн асан С.Оюун өнгөрсөн сонгуульд  нэр дэвшээгүй. “Шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газарт БОНХ-ийн сайдаар ажиллаж байсан тэрбээр УИХ-ын сонгуулиас хойш тэр бүр олны хараанд өртөлгүй нам гүмхэн амьдрах болсон юм. Тэгвэл саяхнаас танигдахын аргагүй шинэ имиж, стильтэйгээр гарч ирлээ.
 
Тодруулбал, С.Оюун  Дани улсын гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн Монголд дахь салбарын 2017 оны хавар зуны IPANEMA коллекцийн нүүр царай болж, фото моделийн үүрэг гүйцэтгээд амжсан байна. Нэгэн цагт парламентын танхимд сонгогчдын дуу хоолой болж явсан түүний сурталчилгааны зургуудыг зарим иргэд  хараад танихгүй байгаа сурагтай. 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.