С.Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ

С.Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ

АН-ын даргын сунгаа өчигдөр орон даяар явагдаж, эцсийн дүн өнөөдөр үүрийн 03:00 цагийн үед тодорхой болсон билээ. Уг сунгаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдсөнөөр С.Эрдэнэ үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Тэгвэл сунгаанд нэр дэвшигч зарим эрхмүүд АН-ын даргын сонгуульд будлиан гарсан хэмээн үзэж буй бололтой. Тодруулбал, нэр дэвшигч Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн хороонд гомдол гаргажээ.

 Тэдний хувьд С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдыг автобусаар тээвэрлэсэн, мөнгө төгрөг өгсөн зэрэг зөрчил гаргаж,  сонгуулийг  будлиантуулсан нь  баримттай байгаа тул С.Эрдэнэд хариуцлага тооцож,нэр дэвшигчээс хасахыг хүссэн байна. 

Б.Сумъяа

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.