С.Эрдэнэ АН-ын дарга боллоо

С.Эрдэнэ АН-ын дарга боллоо

АН-ын даргыг сонгох сонгууль өчигдөр орой өндөрлөж, урьдчилсан байдлаар С.Эрдэнэ ялалт байгуулж байна. Одоогоор ганц хоёрхон аймгийн дүн нэгтгэгдэж ирээгүй байгаа хэдий ч түүнээс үл шалтгаалан С.Эрдэнэ олонхийн санал авч, намын дарга боллоо. 

Шөнө 03:00 цагийн үед АН-ын Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр С.Эрдэнэ илт тэргүүлж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, 14 аймаг, гурван дүүргийн мэдээллээр  С.Эрдэнэ 1103 оноогоор тэргүүлсэн  бол Н.Алтанхуяг 900, Л.Гантөмөр 697, Д.Эрдэнэбат 580, Ж.Батзандан 467 оноо аваад байсан юм.

Харин өнөөдөр өглөө 07:30 цагийн үед 20 аймаг, 8 дүүргийн сонгуулийн дүнг нэгтгэхэд  С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо авсан байна. Ийнхүү С.Эрдэнэ Ардчилсан намын дарга боллоо.

Сүхбаатараас бусад дүүрэгт С.Эрдэнэ ялжээ

Архангай аймаг /С.Эрдэнэ/

Дархан-Уул аймаг /С.Эрдэнэ/

Чингэлтэй дүүрэг /С.Эрдэнэ/

Баянзүрх дүүрэг /С.Эрдэнэ/

Баянхонгор аймаг /С.Эрдэнэ/

Булган аймаг /С.Эрдэнэ/

Хөвсгөл аймаг /С.Эрдэнэ/

Налайх дүүрэг /С.Эрдэнэ/

Багахангай дүүрэг /С.Эрдэнэ/

Баянгол дүүрэг /С.Эрдэнэ/

Хан-Уул дүүрэг /С.Эрдэнэ/

Төв аймагт /С.Эрдэнэ/

Завхан аймаг /Н.Алтанхуяг/

Баян-Өлгий аймаг /Н.Алтанхуяг/

Ховд аймаг/Л.Гантөмөр/

Багануур дүүрэг /Д.Эрдэнэбат/

Сонгинохайрхан дүүрэг /Н.Алтанхуяг/

Говь-Алтай аймаг /Н.Алтанхуяг/

Хэнтий аймаг/Д.Эрдэнэбат/

Дундговь аймаг /Н.Алтанхуяг/

Өмнөговь аймаг /Н.Алтанхуяг/

Өвөрхангай аймаг /Л.Гантөмөр/

Сүхбаатар аймаг /Ж.Батзандан/

Сэлэнгэ аймаг /Д.Эрдэнэбат/

Орхон аймаг /Н.Алтанхуяг/

Сүхбаатар дүүрэг /Л.Гантөмөр/ 

Дорнод аймаг /Н.Алтанхуяг/

 Говьсүмбэр /Л.Гантөмөр/

Дорноговь аймаг/Л.Гантөмөр/

Увс аймаг /Н.Алтанхуяг/

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.