Миами Хит хожиж, цувралыг тэнцүүллээ

Миами Хит хожиж, цувралыг тэнцүүллээ

NBA-ын талбайд плэй оффын эхний шатны цувралын хоёр тоглолт боллоо. Энэ улиралд бүх багийг хожлын цувралаар тэргүүлсэн Бостон Селтикс талбайдаа Миами Хит багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийлээ. Тус тоглолтын эхний хагаст Бостон гурван оноогоор тэргүүлсэн бол гуравдугаар үед тааруухан тоглож есөн оноо дутуу авчээ.Улмаар шийдвэрлэх үе Хит оноог ойртуулахгүй байж чадсанаар 111-101 харьцаагаар хожиж, цувралыг тэнцүүллээ. Хоёр багийн цувралын гурав дахь Хитийн талбай руу шилжих бөгөөд дөрөвдүгээр сарын 28-ны өглөө 06:00 цагт болно.

Өнөөдөр болсон тоглолтод Хитээс Жимми Батлер гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Тайлер Херро 24 оноо, 5 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бэм Адебаёо 21 оноо, 10 самбар, Калиб Мартин 21 оноог авчээ. Эсрэг багаас Жейлон Браун 33 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жэйсон Тэйтум 28 оноо, 8 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Миами Хит 111-101 Бостон Селтикс
Нью-Орлэйн Паликанс 92-124 Оклахома Сити Тандер

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ