Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо

Автомашины нүүрсэн яндан хилээр гаргахыг хориглолоо

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа. Уг тогтоолын төслийн агуулга нь улсын хилээр автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох тухай юм. Тогтоолын төсөл батлагдсанаар автомашины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглож байна.

Гаалийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр жилд ойролцоогоор катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргадаг байна. Тиймээс автомашины нүүрсэн яндан болон нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах замаар эрэлтийг хязгаарлаж, хулгайлах гэмт хэргийг таслан зогсоохоор төлөвлөсөн нь энэ юм. Мөн нүүрсэн яндангүй автомашинаас илүү их хорт утаа гардаг учир агаарын бохирдолд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс нүүрсэн яндангийн хулгайг таслан зогсоох нь агаарын бохирдлыг бууруулах бас нэг алхам гэж үзжээ.

Тогтоолын төслийг санаачлан батлуулсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Авто машинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулсан. Улмаар нүүрсэн яндангийн дамын наймааны төлөөсөнд олон мянган хүн, машин техник өмч хөрөнгөөрөө, төв суурин газрын олон зуун иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна" гэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ