Монгол баг шилдэг дөрөвт шалгарлаа

Монгол баг шилдэг дөрөвт шалгарлаа

Япон улсын Уцуномия хотод зохион байгуулагдаж буй Олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлсэн нэг баг “Парис-2024” Олимпийн наадамд оролцох эрх авна. Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг оролцож байгаа бөгөөд шилдэг дөрөвт шалгарлаа. Тэд хэсгийн эхний тоглолтоо өчигдөр эзэн баг болох Японы эсрэг хийж 12-22 харьцаагаар хожигдсон бол өнөөдөр эхний тоглолтоо Францын багтай хийж 21-17 харьцаагаар, дараагийн тоглолтоо Египтын багтай хийж 221-17 харьцаагаар хожжээ. Улмаар өнөөдрийн сүүлийн тоглолт болох Япон болон Францын багуудын тоглолтаас шалтгаалж манай шигшээ шилдэг дөрөвт үлдэх нь тодрох юм.

Тэгвэл сүүлийн тоглолтод 10-21 харьцаагаар Францын баг хожсоноор Францын баг В хэсгийг тэргүүлж, Монгол Улсын шигшээ хоёрдугаар байраар гарлаа. Улмаар маргааш 17:20 цагт А хэсгийг тэргүүлсэн Нидерландын багтай тоглохоор боллоо. 

 

Хэсгийн шатны тоглолтын үр дүн

Хэсэг A

 
#
Улсын нэр
Тоглосон тоглолт
Хожил
Оноо
1. Нидерланд (2) NED 3 3 63
2. Латив (1) LTU 3 2 60
3. Порто Рико (5) PUR 3 1 49
4. Бразил (8) BRA 3 0 48

Хэсэг B

#
Улсын нэр
Тоглосон тоглолт
Хожил
Оноо
1. Франц (3) FRA 3 2 59
2. Монгол (4) MGL 3 2 54
3. Япон (6) JPN 3 2 52
4. Египт (7) EGY 3 0 45

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ