Аваргуудын лиг: Боруссия Дортмунд хожил байгуулж, шөвгийн дөрөвт шалгарлаа

Аваргуудын лиг: Боруссия Дортмунд хожил байгуулж, шөвгийн дөрөвт шалгарлаа

Хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн найман багийн хариу тоглолт боллоо. Германы Боруссия Дортмунд талбайдаа Испаний Атлетико Мадрид клубтэй тоглолоо. Өмнөх тоглолт Атлетикогийн талбайд болж 1-2 харьцаагаар хожоод байсан бол энэ удаагийн тоглолт Германы баг 4-2 харьцаагаар хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5-4 харьцаагаар Боруссия хожлоо. Улмаар шөвгийн дөрөвт Францын ПСЖ клубтэй тоглохоор боллоо.

Тус тоглолтод Боруссиягаас 34 минутад Брандт, 39 минутад Матсен, 71 минутад Фюллькруг, 74 минутад Забитцер нар гоолдсон бол 49 минутад Хуммельс өөрийн хаалгандаа гоол оруулсан бол 64 минутад Атлетико клубээс Корреа оруулсан байна. 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ