Плэй Оффт өрсөлдөх сүүлийн багуудын тоглолт маргааш эхэлнэ

Плэй Оффт өрсөлдөх сүүлийн багуудын тоглолт маргааш эхэлнэ

NBA-ын плэй оффын тоглолтод тоглох эхний зургаан баг тодроод байна.Тодруулбал, Өрнөд бүсийн Оклахома Сити Тандер баг тэргүүлсэн бол тэдний  араас Денвер Наггетс баг оржээ. Харин плэй оффт өрсөлдөх нь тодорхой болсон Минносато Тембэрволвис болон Финикс Санс хоорондоо тоглох бол Даллас Мавирекс, Лос Анжелес Клипперс багуудтай тоглоно. Харин ганц тоглолтоор шийдэгдэх плэй инийн тоглолт өрнөд бүсийн Нью-Орлэйн Паликанс /7/ талбай Лос Анжелес Лейкэрс /8/ багтай маргааш тоглоно. Тус тоглолтоос хожсон нь Денвер Наггетс багтай тоглох бол хожигдсон нь Сакермэнто Кингс /9/ талбайдаа Голдэн Стэйт Уорриорс /10/ багуудын хожсонтой нь тоглож өрнөд бүсийг тэргүүлсэн Оклахома Сити Тандер багтай тоглоно.

Дорнод бүсээс Бостон Селтикс баг тэргүүлсэн бол тэдний араас Нью-Иорк Никс баг удаалжээ. Харин тодорхой болсон Милоуки Багс, Индиана Пэйсэрс багууд хоорондоо тоглох бол Клевлэнд Кавалерс, Орлондо Межик багууд тоглоно. Харин плэй оффын сүүлийн хоёр эрхийн төлөөх тоглолтууд Филадельфи 76/7/ талбайдаа Миами Хит/8/ багтай тоглож хожсон нь Нью-Иорк Никс багтай тоглоно. Харин хожигдсон нь Чикага Буллс /9/ талбайдаа Атланта Хокс /10/ багуудын хожсонтой нь тоглоно. Тус тоглолтын хожсон баг нь дорнод бүсийг тэргүүлсэн Бостон Селтикс багтай тоглоно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ