Дежонтэ Муррей нэмэлт цагт Бостон Селтиксийг буулгаж авлаа

Дежонтэ Муррей нэмэлт цагт Бостон Селтиксийг буулгаж авлаа

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. Тодруулбал, Атланта Хокс талбайдаа бүх багуудыг хожлоороо тэргүүлж байгаа, плэйоффын эрхээ авсан Бостон Селтиксийг хүлээн авч тоглолоо. Хоёр баг энэ улиралд дөрвөн удаа таарч тоглох байсан бөгөөд өмнөх гурван тоглолтод эхний хоёрт нь Селтикс талбайдаа хожил байгуулаад байсан бол хэдхэн хоногийн өмнө Хоксын талбайд болсон тоглолтод хоёр оноогоор талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ.

Энэ удаагийн тоглолтод хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдсөн бөгөөд үндсэн цаг дуусахад 112-112 харьцаагаар тэнцжээ. Улмаар нэмэлт цагт Дежонтэ Муррей 11 оноог бүгдийг авсан бөгөөд мөн цаг дуусах мөчид гайхалтай шидэлтийг хийж амжилттай болгосноор 122-123 харьцаагаар ялалт байгуулжээ. Улмаар Хокс 34 хожил, 39 хожигдолтой болж дорнод бүсийн 10-р байраа баталгаажуулсан бол Селтикс 57 хожил, 16 хожигдолтой болж дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Дижонтэ Муррэй 44 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиАндерэй Хантер 21 оноо, 13 самбар, Богдан Богданович 24 оноо, 7 самбар, 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас гарааны тоглогчид бүгд 13-аас дээш оноог авсан бөгөөд Жэйсон Тэйтум 31 оноо, 13 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Деррик Уайт 22 оноо, 7 самбар, 5 дамжуулалт, Кристапс Порзингс 20 оноо, 7 самбар, 3 хаалт, Жэйлон Браун 18 оноо, 2 таслалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Бостон Селтикс 122-123 Атланта Хокс /нэмэлт цагт/
Милоуки Багс 100-107 Нью-Орлэйн Паликанс 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ