Л.Мөнхтүшиг: Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ

Л.Мөнхтүшиг: Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ

УОК-ын шуурхай штабаас гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Гадаад харилцааны яам өнгөрсөн хоёр сарын хугацаанд тусгай үүргийн нислэгүүдийг цуцалсантай холбоотойгоор гадаадад байгаа иргэдэд туслах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Дотоодын халдварын нөхцөл байдал, тусгаарлах байрны хүрэлцээтэй холбоотой асуудал байсан. Гадаад харилцааны яам өдөр бүр гадаадад байгаа иргэдийн мэдээллийг авч байгаа. Мөн иргэдээ татан авах саналаа УОК-т хүргүүлж байгаа.

УОК-ын чиглэлийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу тусгай үүргийн нислэг хийхээр боллоо. Хоёр удаагийн нислэгээр 320 иргэн ирнэ. Хоёрдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн саналыг Гадаад харилцааны яамнаас УОК-т хүргүүлсэн. Нэгдүгээр сарын 27-нд хоёрдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцуулна. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өнгөрсөн хоёр сарын хугацаанд огцом нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар 8433 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн. Үүнээс нэн яаралтай буюу ирэх сард багтаж нутаг буцах хүсэлтэй 2660 орчим иргэн байна. Өнгөрсөн хугацаанд нийт 28195 иргэнээ татан аваад байна" гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.