Хортон Такер улирлын эхний тоглолтод оролцож, баг нь хожил байгууллаа

Хортон Такер улирлын эхний тоглолтод оролцож, баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Эхний тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Сан Антонио Спөрс багийг хүлээн авч тоглож 106-114 харьцаагаар Лейкэрс хожил байгууллаа. Улмаар найман хожил зургаан хожигдолтой болж өрнөд бүсийн долоод бичигдэж байгаа бол Спөрс дөрвөн хожил, 9 хожигдолтой болж өрнөд бүсийн сүүлийн мушгиж байна.

Тус тоглолт Лейкэрсээс Тэйлен Хортон Такер гэмтэлтэй байж байгаад улирлын эхний тоглолтодоо гараанаас гарч оролцсон бөгөөд 17 оноог авчээ. Харин Энтони Дэвис 34 оноо, 15 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлж, Рассел Уэстбрүүк 14 оноо, 11 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Спөрсөөс Дижантэй Муррэй 22 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл хийсэн бол Келдон Женсон 24 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтууд

Лос Анжелес Лейкерс 114 : 106 Сан-Антонио Спөрс
Атланта Хаукс 120 : 100 Милуоки Багс
Шарлотт Хорнетс 106 : 102 Голден Стэйт Уорриорс
Хьюстон Рокетс 89 : 115 Финикс Санс
Оклахома-Сити Тандер 96 : 120 Брүүклин Нетс
Денвер Наггетс 124 : 95 Портленд Трэйл Блэйкэрс
Лос Анжелес Клипперс 100 : 90 Чикаго Буллз
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.