Коронавирусийн халдвараар 1131 тохиолдол шинээр бүртгэгдэж, 14 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1131 тохиолдол шинээр бүртгэгдэж, 14 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 1131 тохиолдол /Улаанбаатарт 731, орон нутагт 400/ илэрч, 41-ээс 60 насны нэг, 61-ээс 80 насны найм, 61-ээс 80 насны тав, нийт 14 хүн /эмэгтэй 8, эрэгтэй 6/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт 6146 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

  • Хэвтэн эмчлүүлж буй 18804 хүний
  • 3610 нь хүүхэд,
  • 1393 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 59603 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 9391
  • Хүндэвтэр 6823
  • Хүнд 2193
  • Нэн хүнд 397 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.