Ц.Эрдэнэбаяр: Бензин дууссан гэдэг нь худлаа

Ц.Эрдэнэбаяр: Бензин дууссан гэдэг нь худлаа

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Шатахууны татан авалт хэвийн үргэлжилж байна. Татан авахад тодорхой хугацаа шаарддаг. Иргэдээс тайван байрыг хүсье. Бензин дууссан гэдэг нь худлаа. Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд галт тэргээр шатахуун хүлээн авлаа. Иргэдийг бухимдуулсандаа уучлал хүсье. Биднээс шалтгаалах хүчин зүйл байна, шалтгаалахгүй хүчин зүйл ч байна.

Бид сүүлийн өдрүүдэд 30 цагт 50 вагон буулгаж байна. Учир нь БНХАУ-аас авчирсан шатахууныг шилжүүлэн ачдаг. Дараа нь ШТС-ууд руу машинаар тээвэрлэхэд цаг орж байна. Дахин хомстол үүсэхгүй. 
 
Өнөөдөр брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 80 ам.доллар байна. Сарын өмнө 60 ам.доллар байсан" хэмээжээ.  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.