Коронавирусийн халдвараар 2939 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 2939 тохиолдол шинээр бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2939 тохиолдол /Улаанбаатарт 1404, орон нутагт 1534, зөөвөрлөгдсөн 1/ илэрч, 21-ээс 40 насны нэг, 41-ээс 60 насний нэг, 61-ээс 80 насны тав, 80-аас дээш насны гурав, нийт 10 хүн /эмэгтэй зургаа, эрэгтэй дөрөв/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт 4825хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

  • Хэвтэн эмчлүүлж буй 20702 хүний
  • 3274 нь хүүхэд,
  • 1075 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 42056 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 12988
  • Хүндэвтэр 5715
  • Хүнд 1684
  • Нэн хүнд 315 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.