"Загастайн даваа"-нд зам ирлээ Завхан нутаг улам ойртлоо

Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын бүтээн байгуулалтын 40 км орчим нь Загастайн даваагаар дайран өнгөрдөг.

Монгол орны Тарвагатайн нуруунд байрлах хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох хүндрэлтэй давааг хатуу хучилттай авто замаар холбох энэхүү ажлыг “Арж роуд” ХХК, “Түм арвижих” ХХК-иуд гүйцэтгэж байна. Авто замын бүтээн байгуулалтын ажил 98%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд энэ 10 сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Завхан аймгийн төв төдийгүй бүх аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож, ард иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ эдгээр аймгийг зорин очих гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад тухайн орон нутгийн хөгжилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй юм

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.