10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчлэснээр 20-25 жил засвар хийхгүй

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчлэснээр 20-25 жил засвар хийхгүй
Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгнө гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм.
 
Энэ үеэр хувийн орон сууцны конторуудын эзэн холбогдогч нь тодорхойгүй, өмчлөлийн маргаантай хамтран эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолын заагийг тогтоож, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, шинээр барих 100 ортой нэгдсэн эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв болон 14 дүгээр хорооны ус, дулаан дамжуулах 12 дугаар төвийн дулаан, халуун, хүйтэн усны шугамын угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхийг үүрэг болгов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.