Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар ээлжит бусаар хуралдана
Засгийн газар өнөөдөр 14.00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хурлаар УОК-оос гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. УОК одоо хуралдаж байгаа бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Мөн соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг УОК-ын хурлаар хэлэлцэнэ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.