МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана

МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Тус хурлаар Их хурлаас товлохоос гадна Бага хурлынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Учир нь, МАХН-тай нэгдсэн гэрээнийхээ дагуу тус намын гишүүдийг Бага хурлынхаа бүрэлдэхүүнд оруулах юм. Хоёр нам нэгдэх үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАН-ын Удирдах зөвлөлд манай намаас найм, Бага хуралд 110 хүн орохоор тохиролцсон.

Мөн аймаг, нийслэлийн тэргүүлэгчдэд зургаа, дүүрэг, сумын намын тэргүүлэгчдэд дөрвөн хүн манай намаас орж ажиллана. Энэ мэтээр намынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ямар байлгах талаар тохиролцсон. Гэхдээ зөвхөн тоо л тохирсон. Түүнээс бус хэн нэгэн хүний талаар тохироо хийгээгүй. Би хувьдаа ямар нэгэн сонгуульт ажил хийхгүй гэж бодож байгаа. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хуралд оръё гэвэл намайг хүндэтгээд оруулах л байх. Гэхдээ би орохгүй" хэмээн мэдэгдэж байсан юм.

Түүнээс хойш өнгөрөгч зургадугаар сард хуралдсан МАН-ын Бага хурлаас МАХН-ын гишүүн Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан, Н.Уламбаяр, Д.Дуламсүрэн, Э.Батшугар, Г.Золзаяа, А.Энхболд, П.Баттөр нарыг МАН-ын Удирдах зөвлөлд оруулах шийдвэр гаргасан.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.