Ерөнхийлөгч дөрвөн яамыг нэгтгэж хоёр, нэг яамыг хувааж хоёр болгох санал гаргажээ

Ерөнхийлөгч дөрвөн яамыг нэгтгэж хоёр, нэг яамыг хувааж хоёр болгох санал гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвшилцөх саналд хариу өгөхдөө хэд хэдэн асуудлаар санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн яамыг нэгтгэж, хоёр болгох, Хууль зүй, дотоод хэргийн яамыг өөрчлөн зохион байгуулж хоёр яам байгуулах санал гаргажээ. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд хамруулсан үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Эрдэс баялаг, эрчим хүчний яам байгуулах, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн яам байгуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамыг Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам болгон салгаж зохион байгуулах саналаа илэрхийлжээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах бүтцээр ажиллах саналаа УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж байна.

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  2. Батлан хамгаалах яам
  3. Барилга, хот байгуулалтын яам
  4. Боловсрол, шинжлэх ухааны яам
  5. Гадаад харилцааны яам
  6. Зам, тээврийн хөгжлийн яам
  7. Сангийн яам
  8. Соёлын яам
  9. Хууль зүй, дотоод хэргийн яам
  10. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
  11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  13. Эрчим хүчний яам
  14. Эрүүл мэндийн яам
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.