МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын Бага хурал эхэллээ

МАН-ын долоодугаар Бага хурал эхэллээ. Энэ удаагийн Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм. Намаа сонгуульд ялуулсан намын дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлэх нь ойлгомжтой ч олонх болсон нам заавал хурлаа хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах хуулийн зохицуулалттай. Үүний дагуу МАН Бага хурлаа хуралдуулж байна. Бага хурал нь 369 гишүүнтэй. Үүнээс 189 нь хуралдаа биечлэн оролцож, 97 нь хөдөө орон нутгаас цахмаар оролцож 87.5 хувийн ирцтэйгээр Бага хурал эхэллээ. Бага хурлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдан явуулж байна.  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.