Л.Өнөболд базари үнэлгээгээр яллаа

Л.Өнөболд базари үнэлгээгээр яллаа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлж байна.

"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий эхний өдөр эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д 46 жүдоч хүч үзэх бөгөөд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин Лхагважамцын Өнөболд эх орноо төлөөлөн барилдах юм. Тэрбээр эхний даваанд 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовыг базари үнэлгээгээр ялжээ. Улмаар 1/16-д АНУ-ын Адонис Диазтай барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.