Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Москва хотод хүрэлцэн ирэв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Москва хотод хүрэлцэн ирэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д айлчлал хийхээр 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Москва хотод хүрэлцэн ирэв. Б.Батцэцэг сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй уулзаж, 6 дугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.