Гадаадад суугаа 7394 сонгогчийн 62.5 хувь нь саналаа өгөөд байна

Гадаадад суугаа 7394 сонгогчийн 62.5 хувь нь саналаа өгөөд байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно.

Өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 17:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 62.5 хувь буюу 4623 сонгогч саналаа өгөөд байна. Үүнд:

  1.  

Анкара хот дахь Салбар комисс

18 сонгогч – 51.4 хувь

2.

Бангкок хот дахь Салбар комисс

29 сонгогч – 80.6 хувь

3.

Берлин хот дахь Салбар комисс

258 сонгогч – 62.6 хувь

4.

Брюссель хот дахь Салбар комисс

113 сонгогч – 68.1 хувь

5.

Бишкек хот дахь Салбар комисс

17 сонгогч – 77.3 хувь

6.

Будапешт хот дахь Салбар комисс

165 сонгогч – 52.5 хувь

 7.

Бээжин хот дахь Салбар комисс

80 сонгогч – 95.2 хувь

8.

Варшав хот дахь Салбар комисс

114 сонгогч – 71.7 хувь

9.

Вашингтон хот дахь Салбар комисс

271 сонгогч – 44.2 хувь

10.

Вена хот дахь Салбар комисс

99 сонгогч – 60.7 хувь

 11.

Вьентьян хот дахь Салбар комисс

30 сонгогч - 100 хувь

12.

Гавана хот дахь Салбар комисс

20 сонгогч – 83.3 хувь

13.

Дели хот дахь Салбар комисс

13 сонгогч – 81.3 хувь

14.

Каир хот дахь Салбар комисс

13 сонгогч – 72.2 хувь

15.

Канберра хот дахь Салбар комисс

532 сонгогч – 69.4 хувь

16.

Кувейт хот дахь Салбар комисс

7 сонгогч - 100 хувь

17.

Лондон хот дахь Салбар комисс

101 сонгогч - 54 хувь

18.

Москва хот дахь Салбар комисс

92 сонгогч – 80 хувь

19.

Минск хот дахь Салбар комисс

20 сонгогч - 100 хувь

20.

Нурсултан хот дахь Салбар комисс

17 сонгогч - 85 хувь

21.

Оттава хот дахь Салбар комисс

35 сонгогч – 51.5 хувь

22.

Парис хот дахь Салбар комисс

44 сонгогч – 52.4 хувь

 23.

Пхеньян хот дахь Салбар комисс

0 сонгогч - 0 хувь

24.

Прага хот дахь Салбар комисс

79 сонгогч – 37.4 хувь

25.

Ром хот дахь Салбар комисс

15 сонгогч –  65.2 хувь

26.

Софи хот дахь Салбар комисс

18 сонгогч – 75 хувь

27.

Сөүл хот дахь Салбар комисс

654 сонгогч – 60.7 хувь

 28.

Стокгольм хот дахь Салбар комисс

151 сонгогч – 64.8 хувь

29.

Сингапур

59 сонгогч – 90.8 хувь

30.

Токио хот дахь Салбар комисс

664 сонгогч – 80.4 хувь

31.

Ханой хот дахь Салбар комисс

25 сонгогч – 92.6 хувь

32.

Женев хот дахь Салбар комисс

99 сонгогч – 62.3 хувь

33.

Нью-Йорк хот дахь Салбар комисс

57 сонгогч – 56.4 хувь

34.

Истанбул хот дахь Салбар комисс

58 сонгогч – 34.3 хувь

 25.

Сан-Франциско хот дахь Салбар комисс

172 сонгогч – 36.4 хувь

 26.

Осака хот дахь Салбар комисс

94 сонгогч – 77.7 хувь

27.

Кызыл хот дахь Салбар комисс

21 сонгогч - 100 хувь

28.

Улаан-Үд хот дахь Салбар комисс

82 сонгогч -  83.7 хувь

29.

Эрхүү хот дахь Салбар комисс

38 сонгогч – 84.4 хувь

30.

Хөх хот хот дахь Салбар комисс

46 сонгогч – 76.7 хувь

31.

Хонгконг хот дахь Салбар комисс

23 сонгогч – 100 хувь

 32.

Шанхай хот дахь Салбар комисс

28 сонгогч – 84.8 хувь

33.

Эрээн хот дахь Салбар комисс

46 сонгогч – 56.1 хувь

34.

Пусан хот дахь Салбар комисс

100 сонгогч – 64.9 хувь

35.

Манжуур хот дахь Салбар комисс

6 сонгогч – 100 хувь

 

БҮГД

4623 сонгогч

Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тухайн Салбар комисс байрлаж байгаа гадаад улсын орон нутгийн цагаар 22:00 цаг хүртэл үргэлжлэх тул санал авах ажиллагаа хамгийн сүүлд АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт өндөрлөх юм.

Эх сурвалж: Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.