Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ

Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, түүний оронд дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг томилсон юм. Ингэснээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн шинээр томилох шаардлага үүссэн юм. Үүний дагуу тус албан тушаалд Г.Энхтайваныг нэр дэвшүүлжээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваны намтрыг танилцуулъя.

Эзэмшсэн мэргэжил:

  • 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр,
  • 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр,
  • Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч,
  • 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе,
  • 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч,
  • 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.