Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Тиймээс түүний оронд Г.Дөлгөөнийг томилуулахаар нэр дэвшүүлжээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Г.Дөлгөөнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөний намтрыг танилцуулъя.

  • 1988 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр,
  • 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалсан.
  • 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер,
  • 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч,
  • 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан,
  • 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч,
  • 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал,
  • 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.