Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт авлигачдыг улам л өөгшүүлнэ

Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт авлигачдыг улам л өөгшүүлнэ

УИХ-аар Эрүүгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрхэн хийх нь үү гэсэн асуулт олон нийтийн анхаарлын төвд байна.

Гэвч энэ хуулинд өөрчлөлт оруулах нэрийдлээр хөөн хэлэлцэх хугацаа гээчийг нь оролдоод байгааг жирийн иргэд ч, сөрөг хүчнийхэн ч шүүмжлээд байгаа билээ. Тухайлбал, “Өнгөрсөн хугацаанд нийт 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болчихлоо. Үүн дотор авлигын 40 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо дахиад 11 авлигын гэмт хэрэг удахгүй “өршөөгдөнө”. Ийм байдлаар маш олон гэмт хэргүүдийг чөлөөлж авч байна. Бидний дунд 1200 гаруй гэмт хэрэгтэн ямар ч ял зэм авахгүйгээр явж байна. Тэгэхээр цаашдаа энэ байдал үргэлжлэхээр болчихож байгаа нь  харамсалтай” хэмээн АН-ын гишүүн Д.Пүрэвдорж хэлжээ. Хатуухан ч гэсэн энэ үнэн. Аманд багтамгүй том үнийн дүнтэй авлига, төрийн мөнгө идэж уусан нөхөд энэ зохицуулалтаар нь ял зэм хүлээхгүй бидний дунд алхсаар, амьдарсаар байгаашүү дээ.

Хэрэг илэрсэн тухай тухай бүртээ л шуугиан дэгдээдэг, хэсэг намжиж байгаад нь “Хөөн хэхэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар тэд ялаас мултарч, төр түмний мөнгийг хувьдаа завшчихдаг. Ний нуугүй хэлэхэд манай “том” дарга нарыг баяжих, хөлжих нэг арга нь болоод удаж байна. Үүнд гаршсан хүмүүс ч цөөнгүй бий.

Хэдийгээр хуулийн өөрчлөлтөөр энэ асуудлыг засч байгаа гэх хэдий ч хуулийн  болоод шүүхийн практикаар 2017 оноос өнөөдрийг хүртэл  хэн нэгэн авлигачин илрээд, түүний үйлдсэн хэрэг энэ хугацаанд байх юм бол дахиад л хөөн хэлэлцэх хугацаагаар мөн л чөлөөлөгдөнө гэсэн үг. Ингээд бодохоор “Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар намын авлигачдадаа хуулийг засч, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг оруулж байна” нгэх хардлага үнэнээс нэг их хол зөрөгүй бололтой.

Олон түмэн мэдэж буйгаа л ярьж байгаа. Хүн бүрт хардах эрх нь ч бий. Эрх баригч нам өөрсдийгөө хаацайлах хуулийн зохицуулалтыг хийхээр улайрч байгнааг ч тэд мэднэ.

Энэ мэтээр “Авлигад идэгдсэн Монгол” идээ бээрнээсээ салж чадахгүй, харин ч эсрэгээрээ улам бугших бололтой. Харамсалтай.

Өнөөх Европын холбооны саарал жагсаалт энэ тэрийн тухай бүр ярих ч хэрэггүй болох вий. “Өлөн чоно”-нууд төрд гарч өлсгөлөн Монголыг л бий болгох нь дээ. Амйшигтай...

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.