“Дубайн гэрээ”-г шүүхээс хүчингүй болголоо

“Дубайн гэрээ”-г шүүхээс хүчингүй болголоо

"Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Жил гаруй хугацаанд шүүхээр хуралдсаны эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргалаа.

Ингэснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамж хүчингүй болж байгаа юм. Тус гэрээ байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсыг 20 тэрбум ам.доллараар хохироож байгаа хэмээн зарим улстөрч, судлаачид үздэг. 

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг давж заалдахгүй бол шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.