МҮФ-ынхон хоёр генералаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонголоо

МҮФ-ынхон хоёр генералаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонголоо

“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гаригт “Эх орон дуудаж байна” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Харин үүний дараа МҮФ-ын тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан уг хөдөлгөөнийг санаачлагч зохион байгуулагч хоёр генералаа хөөж, Олон улсын тоймч Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгож байгаа талаараа мэдээлэл өглөө.

Монголын Үндэсний фронтын төлөөлөгч хэлэхдээ “МҮФ-ыг байгуулах үеэр генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарын 11 хүн андгай тангараг өргөсөн. Өнөөгийн эрх баригчидтай тэмцэж, Засгийн эрхийг Монголын ард түмэнд авч өгнө гэж андгайлсан. Гэвч фронтоо орхиж байна гэсэн мэдээллийг хараад бид цочирдсон. Гэтэл өчигдөр З.Болдбаатар фронтоос гарч байгаагаа мэдэгдсэн. Тиймээс бид Удирдах зөвлөлийн хурлаа хийж, энэ хоёр генералыг Монголын Үндэсний фронтоос хөөж байна. Ийм урвагчид эх орныг авч явах, Монголын төлөө зүтгэх нүүргүй болсон. Монголчууд урвагч нарт үнэхээр дургүй. Энэ хоёр генерал нэгдсэн ард түмнээ хаяад явсан. Генерал хүн хэзээ ч фронтоо орхидоггүй, тулааны талбараас зугтдаггүй. Тиймээс генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарыг фронтоос хөөлөө. Харин фронтыг тараах эсэхийг Монголын ард түмэн өөрсдөө шийднэ” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.