Цэцийн их суудлын хуралдаан хойшлогдлоо

Цэцийн их суудлын хуралдаан хойшлогдлоо

Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр хийхээр товлогдсон билээ.

Тус хуралдаанд Улсын Их Хурлыг төлөөлөн оролцохоор томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан гадаадад томилолттой байх тухайгаа мэдэгдэж, тус хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Цэцэд ирүүлсэн байна.

Тиймээс Цэцийн хуралдаанд маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, тэднийг хуралдаанд биечлэн оролцуулах, маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Их суудлыг хуралдааныг хойшлуулж 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.