Цэцэрлэг, асрамжийн төвийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна

Цэцэрлэг, асрамжийн төвийн хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулна

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан томуугийн эхний ээлжийн 159.500 хүн тун вакциныг хүлээн авчээ.


Эрүүл мэндийн сайдын тушаалаар уг вакцинаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, зургаан асрамжийн төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Иргэд сайн дураараа улирлын томуугаас сэргийлэх дархлаажуулалт хийлгэх бол ХӨСҮТ-ийн Урьдчилан сэргийлэх тарилгын кабинетад ажлын өдөр 8.30-14.30 цагийн хооронд хандаж болно. Сайн дурын дархлаажуулалтыг нэг хүн тун нь 15 мянган төгрөгөөр хийж байна. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.