С.Чинзориг: Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг үнэлэх цаг болсон

С.Чинзориг: Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг үнэлэх цаг болсон

Монголын мэргэжлийн боловсрол сургалтын багш нарын улсын зөвлөгөөн энэ сарын 3-нд Төрийн ордонд болно. Тус зөвлөгөөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ салбарт 2500 орчим багш ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох 800 багш оролцоно.

Зөвлөгөөнөөр мэргэжлийн боловсролын салбарын багш нарын чадавхийг сайжруулах, тулгамдаж буй асуудал ба шийдлийг хэлэлцэнэ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон. Түүндээ үндэслэн цаашдаа Засгийн газраас ямар бодлого баримтлах вэ гэдгээ тодорхойлох юм. БСШУС-ын яамнаас мэргэжлийн сургуулийн өнөөгийн байдал, багшийн хөгжлийг анхаарч үзэх талаар, Монголын ажил олгогч эздийн холбооноос уялдаа холбоог сайжруулах гэсэн сэдвүүдээс илтгэл хэлэлцүүлнэ. Үүнд салбарынхан үнэлэлт дүгнэлт өгнө” гэлээ.

Манай улсын хэмжээнд өнөөгийн байдлаар төрийн болон хувийн өмчийн 84 МСҮТ, политехникийн коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрт 200 гаруй мэргэжлээр 38,5 мянган суралцагч суралцаж буй бөгөөд төгсөгчдийн 60 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа юм байна. Түүх сөхвөл, 98 жилийн өмнө буюу 1921 онд Ардын Засгийн газрын тогтоолоор Телефон, цахилгаан мэдээний албан хаагч бэлтгэх сургууль байгуулагдсан цагаас Монголын мэргэжлийн боловсролын салбар үүссэн гэдгийг тэмдэглэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.