ШИНЭ намынхан хууль бусаар ажлаасаа халагдсан алба хаагчидтай уулзаж байна

ШИНЭ намынхан хууль бусаар ажлаасаа халагдсан алба хаагчидтай уулзаж байна

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл буюу ШИНЭ намаас Төрийн албанаас хууль бусаар халагдсан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байгаа алба хаагчдын асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. 

Хуралд ажлаас халагдсан алба хаагчдын төлөөлөл болон ТАЗ, Дээд шүүх, ХНХЯ, ШШГЕГ болон БЗД-ийн ЗДТГ-ын төлөөлөл оролцож байгаа юм. 

ШИНЭ намын дарга Ж.Батзандан "Улаан, цэнхэрээр хуваагдсан 30 жил байлаа. Манай намд элс, манай намын төлөө яв эс тэгвэл ажлаа өг гэдэг 30 жил өнгөрсөн. Одоо энэ алдаа завхралыг засах цаг болсон" гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.