Засгийн газрын өр 2016-2019 онд 6 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Засгийн газрын өр 2016-2019 онд 6 их наяд төгрөгөөр нэмэгджээ
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Засгийн газрын өрийн дээд хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.” гэсэн өгүүлбэр нэмэх санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Тэрээр “Манайх шиг жижиг эдийн засагтай улс дотоодын нийт бүтээгдээхүүнээсээ давсан өр үүсгэж болохгүй. Ер нь жижиг улс орнууд Үндсэн хуульдаа өрийн хязгаарын талаар тусгасан байдаг. Тиймээс Засгийн газрын өрийн дээд хэмжээг тогтоож өгөх ёстой гэж бид үзсэн. Засгийн газар мөнгө дутахаар өр тавьсаар байгаад өнөөдөр өрийн хэмжээ нэмэгдсээр байна. Иймд энэ асуудалд гишүүд өөрийн үзэл бодлоороо хандах хэрэгтэй” хэмээсэн. Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Хуульд анх Засгийн газрын өр 40 хувиас хэтрэхгүй байна гэж тусгасан бол энэ нь жил бүр өөрчлөгдсөөр байгаад 2019 онд 75 хувьд хүрээд байна. Органик хуульдаа тусгасан ч яаж өөрчилж ирсний илрэл нь энэ. Засгийн газрын өр 2016-2019 онд 6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь бидний төсөвтөө хэрхэн хандаж, сахилга хариуцлага ямар байгааг харуулна. Иймд Үндсэн хуульд энэ заалтыг оруулах шаардлагатай гэж байлаа. Гэхдээ гишүүдийн олонх буюу 64.1 хувь нь уг саналыг дэмжээгүй юм. Учир нь, Засгийн газар байгаа мөнгөндөө тааруулж хөрөнгө оруулалт хийхээр эрүүл мэнд, боловсрол, ажилгүйдэл нэмэгдсээр байгаа учир дэмжих боломжгүй гэж байсан юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.