Зургаан настнуудыг өнөөдрөөс эхлэн ЕБС-д бүртгэнэ

Зургаан настнуудыг өнөөдрөөс эхлэн ЕБС-д бүртгэнэ

Зургаан настнуудыг Ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, энэ онд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настнууд сургуулийн сурагч болно. Тэднийг бүртгэх бүртгэл өнөөдөр эхэлж тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Энэ хичээлийн жилд 38232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж. Элсэлтийн явцын мэдээг  2019 оны 5 сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.