АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжлээ

АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

АТГ-ын даргаар З.Дашдавааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6,  Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн    87.5 хувь нь тус тус дэмжлээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд энэ талаарх  УИХ-ын чуулганы санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгад бичгээр хүргүүлэхээр тогтов.

АТГ-ын даргаар сонгогдсон З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан

АТГ-ын дэд даргаар сонгогдсон Ж.Батсайхан нь:

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.