АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэнэ

Ерөнхийлөгч АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Хууль зүйн байнгын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар АТГ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй юм. Харин ирэх долоо хоногт АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хамтад нь хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаж ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудаа товлохдоо ингэж шийдсэн байна. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хамтад нь хэлэлцэхээр төлөвлөснөөс үзвэл АТГ-ын удирдлагад нэр дэвшигчийн нэрс ч ирэх долоо хоногт тодорхой болох бололтой.  

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ “АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өргөдлөө өгсөн гэж сонссон. Гэхдээ энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй. Өргөдлөө өгсөн учраас дараагийн даргын асуудал мэдээж яригдаж таарах байх” гэж байсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.